Цалингийн тооцоолол, холбоотой бусад үйлчилгээ

Цалин, хөдөлмөрийн хөлс, тэтгэмж бодох

Ажилчдын цалин хөдөлмөрий хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох, нийгмийн даатгалын шимтгэл, татварын суутгалыг тооцох үйлчилгээ юм. Үйлчлүүлэгчээс ирүүлсэн цагийн тооцоо болон цалингийн тушаал, бусад цалинтай холбогдох журам зааврын дагуу хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын тухай хууль, хувь хүнийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг бодож хуулийн дагуух суутгал шимтгэлийг тооцох үйлчилгээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийн тооцооллыг бэлтгэж нийгмийн даатгалын байгууллагаар баталгаажуулах үйлчилгээг мөн хамардаг. Цалин, хөдөлмөрийн хөлс бодох үйлчилгээ нь зарцуулагдах баг цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.


Цалин хөлс тавьж олгох

Цалин хөлс тавьж олгох үйлчилгээ нь харилцагчаас ирүүлсэн цалингийн мэдээллийг үндэслэн өөрийн дансаар дамжуулан харилцагчид цалин тавьж олгох үйлчилгээ юм. Харилцагч байгууллагын ажилтны мэдээлэл, цалин орлогын хэмжээг нууцын гэрээгээр баталгаажуулж өөрийн банкны тусгай дансаар цалин олгох үйл ажиллагаа хийгдэнэ. Цалин хөлс тавьж олгох үйлчилгээний төлбөр нь зарцуулагдах цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно


Нийгмийн даатгалын байгуулагад төлөөлөл хийх

Бид мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагандаа түшиглэн шалгагч байгууллагатай нягт холбоотой ажиллаж, гарч болох эрсдлийг багасгахад шаардах нотлох баримт болон үйлчлүүлэгчийн талд эерэгээр шийдвэрлэж болох хуулийн боломжийг хугацаа алдалгүй тодорхойлж бодитой ажлын үр дүнг бий болгохыг зорьдог. Нийгмийн даатгалын байгууллагад тавьсан хүсэлт, хяналт шалгалт болон бусад холбогдол бүхий асуудлаар харилцагчийг төлөөлөн оролцоно. Хяналт шалгалт, тавьсан хүсэлт, маргаантай асуудлыг шийдвэрлэх явцад ярилцлага, тайлбар өгөх, маргаантай байгаа асуудалд хариу тайлбар хүргүүлэх, нийгмийн даатгалын акт, шийдвэрийн талаарх мэдээллээр үйлчлүүлэгчийг хангах, дээд шатны байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах, шүүхийн байгууллагад төлөөлөн оролцох үйл ажиллагааг хамруулна. Нийгмийн даатгалын байгууллагад төлөөлөл хийх үйлчилгээний төлбөр нь гүйцэтгэх цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно.


Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан бэлтгэх

Харилцагчын ирүүлсэн цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцсон цалингийн тооцооны хуудсыг үндэслэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг бэлтгэж харьяалах нийгмийн даатгалын байгууллагад илгээж, баталгаажуулах үйлчилгээ. Мөн эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн дагуу бичилт хийж баталгаажуулах үйлчилгээ хамаарна.  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн суутгал тооцоолол тайлан бэлтгэх үйлчилгээний төлбөр нь гүйцэтгэх цагийн үнэлгээнд үндэслэн тогтооно