Бидний тухай

ТОД ТАКС ТМЗ ХХК нь 2007 онд ОД ТАКС ТИН ХХК нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд санхүү, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Монголын анхдагч компаниудын нэг юм. Бид санхүү болон татварын тайлан бэлтгэх, зөвлөгөө өгөх, татварын маргаанд төлөөлөн оролцох, хяналт шалгалт хийж эрсдлийг тодорхойлох, татварын төлөвлөлт хийх, нягтлан бодох бүртгэлийн аутсорсонгийн үйлчилгээг хүргэж байна.  

n/a


Манай байгууллага үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн хүндэлж,  өөрсдийн үйлчилгээг чанартай, найдвартай,  хүртээмжтэй байлгахыг зорьдог. Бид татварын зөвлөх үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгч нартаа татварын эерэг хандлагыг бий болгох замаар эрсдлээс хамгаалахад чиглэн ажиллаж байна. Ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэх байнгын анхаарч сургалт, судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих бодлого баримталдаг. Харилцагч нартаа байнга анхаарал хандуулан ажиллаж, эрсдлийг боломжит хэмжээнд бууруулах зөвлөмжийг цаг алдалгүй хүргэж байхыг хичээж ажиллаж байна.


Алсын хараа

Монголын улсын татварын хууль, эрх зүйн хүрээнд  шилдэг  мэргэшсэн зөвлөх үйлчилгээ бүхий олон улсад танигдсан компани болох.


Эрхэм зорилго

Хуулийг дээдэлсэн, мэргэжлийн өндөр түвшинд найдвартай шударга үйлчилгээг үзүүлж, татварын эрх зүйн шилдэг шийдлийг санал болгосноор үйлчлүүлэгч нартаа бодит өгөөжийг хүргэхэд ТОД ТАКС ТМЗ ХХК-ний эрхэм зорилго оршино.