Олон улсын Форумд оролцлоо

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн 10 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоо, цаашдын чиг хандлага” сэдэвт Олон Улсын форум 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.

Энэхүү форумд дараах сэдвээр гадаадын болон дотоодын илтгэгч нар илтгэл тавилаа. Үүнд:

  • Татварын зөвлөх үйлчилгээний хөгжил, олон улсын туршлага, ирээдүйн чиг хандлага

  • Татварын зөвлөх үйлчилгээний олон улсын туршлагаас суралцах боломж

  • Татварын хуулийн хэрэгжилтийн дэлхий нийтийн чиг хандлага

  • АНУ-ын татварын мэргэшсэн үйлчилгээний туршлага

  • Монгол улсын НББ, татварын зөвлөх үйлчилгээний хөгжил, ирээдүйн чиг хандлага

  • Монгол улсын татварын зөвлөх үйлчилгээний ач холбогдол, татварын системийн хөгжилд үзүүлэх нөлөө

Тод Такс ТМЗ ХХК-ын татварын зөвлөхүүд форумд идэвхитэй оролцож, Монгол улсын татварын зөвлөх үйлчилгээний хөгжил, ирээдүйн чиг хандлагын талаар санал бодлоо хуваалцлаа.